Жил бүрийн бөмбөрцгийн онцлох гарааны бизнесүүдийг шалгаруулдаг “Seedstars World Competition 2020/21” тэмцээний үндэсний аварга тодруулах шат өнгөрсөн бямба гарагт болж өндөрлөлөө. Монгол улсын хэмжээнд нийт 40 гаруй стартап тус тэмцээний эхний шатанд өрсөлдсөн бөгөөд эцсийн шалгаруулалтад “Дижитал кредит” зээлийн цахим маркет, “Оnefit” фитнесийн цогц үйлчилгээний аппликейшн, “Crowd asset” анхны олон нийтийн санхүүжилтийн платформ, “Odo shop” […]