Privacy Policy

Нууцлал

Байгууллага нь TOMYO системийг ашиглан олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгална. Байгууллага нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн Байгууллагын дотоод маркетинг, борлуулалт, бизнес төлөвлөгөө зэрэгт ашиглах эрхтэй.

Хэрэглэгч нь TOMYO үйлчилгээгээр аливаа контентийг хүлээж авсны дараа түүнийг Байгууллагаас албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, худалдах, түгээх, өөрчлөх, шинэчлэх болон бусад байдлаар хууль бусаар ашиглахыг хориглоно.

Байгууллага нь Хэрэглэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс ТОМҮО болон утасны аппликэйшн руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна.

Хэрэглэгч өөрийн ТОМҮО дахь бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг Байгууллагаас нэхэмжлэх эрхгүй.

Мэдээллийн бодлого

Байгууллага нь Хэрэглэгчийн аппликэйшн дээрх хийсэн үйлдлүүд болон Хэрэглэгчийн холбогдсон төхөөрөмжийн мэдээллийг системдээ хадгалдаг бөгөөд энэхүү мэдээллийг цаашид хэрэглэгчдэд илүү оновчтой мэдээлэл хүргэх мөн цахим халдлагаас хамгаалах зорилготой ашигладаг болно.

Таны хэрэглээ:

Бид таны манай бүтээгдэхүүнийг хэрхэн ашигладаг талаарх мэдээллийг цуглуулдаг, жишээ нь таны үзсэн эсвэл холбогдох агуулгын төрөл; таны үзсэн контент; таны хийсэн үйлдлүүд; таны харилцсан хүмүүс эсвэл контент бүтээгчид; мөн таны зарцуулж буй цаг, давтамж, үргэлжлэх хугацаа зэрэг мэдээллийг цуглуулдаг болно. Жишээ нь, бид таны хэзээ хамгийн сүүлд нэвтэрсэн болон ямар нийтлэл, видео үзсэн зэрэг мэдээллийг бүртгэдэг. Эдгээр мэдээллийг бид өөрсдийн дотоод үйлчилгээ болох feed (https://feed.tomyo.mn) -р дамжуулан Хэрэглэгчдийн хэрэглээг илүү хувийн, илүү интерактив болгох зорилгоор ашигладаг.

Төхөөрөмжийн мэдээлэл:

Үйлдлийн систем, техник хангамж, програм хангамжийн хувилбар, төхөөрөмжийн код (Device ID), дохионы хүч, апп болон файлын нэр, төрөл, зэрэг мэдээлэл.

Төхөөрөмжийн үйл ажиллагаа:

Арын суурь үйл ажиллагаа (background process), хулганы хөдөлгөөн гэх мэт төхөөрөмж дээр үйл ажиллагаа, зан үйлийн талаарх мэдээлэл.

Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарсан бол бидэнтэй support@tomyo.mn хаягаар холбогдоно уу.

2020/07/10-нд хянав