Хэрхэн TomYo Blogger болох вэ?

2020-12-04

Энэхүү нийтлэл нь танд content.tomyo.mn дээр өөрийн блогийг байршуулахтай холбоотой мэдээллийг өгөх болно.

Таны бичсэн нийтлэлүүд энэхүү сайтыг боловсролын нэгдсэн сайт болж цаашлаад гадаадад сурах хүсэлтэй хүүхэд залуус бүрийн шимтэн уншиж, бодит мэдээлэл авдаг платформ болоход туслах юм.

Бидний зүгээс долоо хоног бүр хамгийн өндөр хандалт авсан нийтлэлийг шалгаруулж урамшуулах бөгөөд онцлох нийтлэлүүд “Редакцын сонголт” хэсэгт тавигдана.

Блог бичихдээ анхаарах зүйлс

  1. Блог 350-1000 үгтэй байх
  2. Блогийн бүх зураг хамгийн багадаа 1200×800 хэмжээтэй, сэдэвтэйгээ уялдсан байх
  3. Их сургуулиудын нэрийг латинаар бичсэн байх
  4. spellcheck.gov.mn сайтаар дүрмийн алдааг хянасан байх
  5. Уншигчдад ойлгомжгүй нэр томьёог тайлбарлаж бичсэн байх
  6. Өөрийн танилцуулга болон сошиал хаягуудаа оруулж болно

Та өөрийн бичсэн блогоо доорх линкээр орж илгээнэ үү.

👉 https://bit.ly/form_blog_upload